Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026.11.17
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Бүртгэлийн мэдээлэл: таны нэр, имэйл хаяг. Нууц үгийг бид харж чадахгүй, шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана.
- Google-ээр нэвтрэх үед: Google-ээс зөвхөн таны нэр, имэйл хаяг, профайл зургийн холбоосыг авна. Таны Google нууц үг, имэйл, файл зэрэг бусад мэдээлэлд бид хандахгүй.
- Захиалгын мэдээлэл: таны авсан багц, түрээсэлсэн кино, захиалгын код, хүчинтэй хугацаа.
- Сайт дээрх үйлдэл: таны таалагдсан гэж тэмдэглэсэн кино, өгсөн үнэлгээ.
Бид банкны картын мэдээлэл цуглуулдаггүй. Төлбөрийг та банкны шилжүүлгээр өөрөө хийдэг.
Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Таныг таньж нэвтрүүлэх.
- Төлбөр төлсөн кино, багцын эрхийг нээх.
- Нууц үг сэргээх имэйл илгээх.
Бид таны мэдээллийг бусдад зардаггүй, зар сурталчилгаанд ашигладаггүй.
Мэдээлэл хаана хадгалагддаг вэ
Бүртгэл, захиалгын мэдээлэл Supabase үйлчилгээнд, сайт болон киноны файл Cloudflare үйлчилгээнд хадгалагдана. Эдгээр нь сайтыг ажиллуулахад шаардлагатай техникийн үйлчилгээ юм.
Таны эрх
Та өөрийн бүртгэл болон мэдээллээ устгуулахыг хүсвэл доорх хаягаар бидэнд бичнэ үү. Бид хүсэлтийг хүлээн авснаас хойш боломжит хугацаанд устгана.
Холбоо барих
Имэйл: [email protected]